Янжуур тамхинаас болж 21917 хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд

Өчигдөр дэлхий дахинаа 21,917 хүн нас баржээ. Нэг өдөрт гэхэд харамсмаар тоо шүү.

2025 оны 4 сарын 30-ны өдөр янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр 21,917 хүн нас барлаа. Үүнээс Энэтхэг улсад 2739 нас баралт бүртгэгдсэн нь бүх улсуудыг тэргүүлж бол Монгол улсад өчигдөр 12 хүн нас барсан байна.

Янжуур тамхийг бүр мөсөн яагаад хориглож болдоггүй юм бол?

Жил бүр дэлхий дахинаа 8 сая гаруй хүн утаат хорт янжуур тамхинаас болж нас бардаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд л гэхэд 240 сая хүн тамхинаас болж нас барсан байна.

Дэлхийн эргэн тойронд олон тооны дайн, мөргөлдөөн, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, бусад эрсдэлт хүчин зүйлээс болж хүний алтан амь үрэгддэг ч тамхинаас үүдэлтэй нас баралтыг ямар ч гадны эрсдэл гүйцэх боломжгүй болжээ.

Тамхи- хорт хавдрын үйлдвэр

Тамхинаас үүдэлтэй өвчин нь зөвхөн уушгины хорт хавдраар хязгаарлагдахгүй. Энэ бол хүний биед олон төрлийн өвчлөл, хорт хавдрыг үйлдвэрлэгч юм:

  • Уушгины хорт хавдар
  • Давсаг, бөөр, ходоод, нойр булчирхайн хорт хавдар
  • Зүрх судасны системийн хүнд эмгэгүүд
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Улаан хоолойн хавдар
  • Амьсгалын замын архаг үрэвсэл
  • Цусны хорт хавдар (лейкеми)

Чимээгүй, аажмаар гэхдээ өдөр бүр. Таныг энэхүү бичвэрийг уншаад сууж байх хооронд л хүний амь хэдэн зуугаараа тамхинаас болж үрэгдэж буйг та нэг төсөөлөөд үзээрэй.

Тамхи нь зөвхөн эрүүл мэндийн аюул биш. Энэ бол асар том бизнес, олон улсын худалдаа, улс төр, авлигын хөшигний цаадах хүчтэй тоглогч байсаар ирсэн. Гэтэл янжуур тамхитай холбоотой эдийн засгийн хохирол 1,4 их наяд ам долларт хүрсэн.

Тэд бидний амийг биш, ашгаа хамгаалдаг. Иймд бид л өөрөө өөрсдийгөө энэхүү хорт зэвсгээс хамгаалж чадна. Хорт утаат янжуур тамхинаас татгалзах сонголтыг та өөрийнхөө төлөө, үр хүүхэд, элгэн садан, хань ижил, ээж аав, ирээдүйнхээ төлөө хийх ЁСТОЙ!

Дайны талбарт биш, дэлгүүрийн лангуун дээрээс хөнөөлт зэвсэг худалдаалагдсаар байна.

М.Нарантуяа-Нара: АН-ынхаан, уучлал гуйлгахын төлөө 7 хоногт хоёрхон хуралддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байна уу
М.Нарантуяа-Нара: АН-ынхаан, уучлал гуйлгахын төлөө 7 хоногт хоёрхон хуралддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байна уу
 
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!