Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн боловч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд нэгдсэн хуралдаанаас гурван хоногийн завсарлага авах санал гаргалаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д зааснаар тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан завсарлага авахыг зааснаас бусад тохиолдолд завсарлага авах боломжгүйг тайлбарлаж, УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Тодруулбал өнөөдөр хэлэлцэж санал хураах байсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуусан бол үдээс хойш 14:00 цагт болох Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлтэй танилцах асуудлаар эргэн хуралдахаар боллоо.

АН-ынхан чуулганы хуралдаанд оролцох эсэх нь Ерөнхий сайдаас шалтгаалах болж, засагт орсон сайд нар нь намын даргатайгаа хавчигдав
АН-ынхан чуулганы хуралдаанд оролцох эсэх нь Ерөнхий сайдаас шалтгаалах болж, засагт орсон сайд нар нь намын даргатайгаа хавчигдав
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.