Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бизнесийн орчин “муу“-гаас болж иргэдийн эдийн засгийн үнэлэмж буурчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 8 секунд

Иргэдийн дунд эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж буурахад бизнесийн орчны тодорхойгүй байдал нөлөөлснийг “Эн Ар Си Си” төвийн нэгдүгээр улирлын хэрэглэгчийн итгэлийн тайланд дурджээ. Тус төвийн судалгаанд оролцсон иргэдийн 47.3 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан нь 3.7 пунктээр доогуур байгаа юм. Харин 7.8 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулжээ. Энэ нь 3.1 пунктээр доогуур үзүүлэлт аж.

“Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” болон түүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украин, Хонг-Конг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг бөгөөд энэ нь эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг юм.

Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсгээ зуржээ
Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсгээ зуржээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.