Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсгээ зуржээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд иргэн С.Түвшинбилэг нийтийн өргөдлийн "D-ӨРГӨДӨЛ" цахим системд "Хотын даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог байх" өргөдлийг санаачилсан.

Тодруулбал "Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох, төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай байна" гэжээ.

Тэгвэл өнөөдөр 12.30 цагийн байдлаар 8655 иргэн гарын үсгээ зуржээ. Дээрх өргөдөлд тавдугаар сарын 25-ны дотор 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, иргэдийн өргөдлийг хэлэлцэх боломж бүрдэх юм.

Хэрэв иргэн та дээрх өргөдөлд оролцох бол ЭНД дарна уу.

Е.Наранцэцэг: 8 дахь удаагийн тодорхойлолтоор МУГЖ цолоо авч чадлаа
Е.Наранцэцэг: 8 дахь удаагийн тодорхойлолтоор МУГЖ цолоо авч чадлаа
 
Оранж энтертайнментын шинэ уран бүтээлд дараах жүжигчид тоглоно
Оранж энтертайнментын шинэ уран бүтээлд дараах жүжигчид тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!