“ЖАРГАЛАН” зуслан 4 улирлын турш үйл ажиллагаа явуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх хүүхдийн “Жаргалант” зуслан 60 жилийн түүхтэй.

2014 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйл ажиллагаа нь зогссон байсан тус зуслан өнгөрсөн онд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр засвар тохижилтын ажил хийж дахин хүүхдүүдээ авч эхэлжээ. Өнгөрсөн зун нэг ээлждээ 100 хүүхэд хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн байна.

Хүүхдийн зуслангийн хүртээмж, чанар, хөтөлбөр, хүүхдийн аюулгүй байдал, орчин гээд бүгдийг цогцоор харж байж сая хүүхдийн зуслан үнэхээр хүүхдэдээ хүрсэн үйлчилгээтэй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ.

2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 61 хүүхдийн зуслан бүртгэлтэйгээс 53 нь үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амраажээ. Үүний тал хувь нь буюу 45 мянган хүүхэд нь Найрамдал зусланд амарсан байна.Өнөөдөр манай улсын 8-18 насны хүүхдүүдийн 8-9 орчим хувь нь л зусланд амардаг гэх тоо бий.

Жаргалант зуслангийн үйл ажиллагааг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн 9 хотхон бүхий өргөтгөл барихаар эхний "Жаргалант" хотхоны шавыг тавилаа.Зуслангийн өргөтгөлийн ерөнхий төлөвлөгөөнд тус бүр 60 хүүхдийн багтаамжтай 9 хотхон баригдахаар тусжээ. 4 улирлын турш ажиллах бүтээн байгуулалтын ажил дуусахад жилдээ 2300-3000 хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөж байгаа юм байна.

Э.Намуун, Г.Эрхэмбаяр: Хамгийн хэцүү нь хүүхдүүд рүү дайрах. Түүнийг давж гарах л хүнд даваа байсан. Бид бол олны танил учраас ачаагаа даах ёстой.
Э.Намуун, Г.Эрхэмбаяр: Хамгийн хэцүү нь хүүхдүүд рүү дайрах. Түүнийг давж гарах л хүнд даваа байсан. Бид бол олны танил учраас ачаагаа даах ёстой.
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!