ГХЯ: Тайландад Монголын гурван хүүхэд алга болсон мэдээлэл худал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Тайландад Монголын гурван хүүхэд гэр бүлээрээ аялж явах үеэр сураггүй алга болсон тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард цацагдсан. Алга болсон хүүхдүүд өнөөдрийг хүртэл олдоогүй, гэр бүлийнхэн нь хайж буй тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "худал мэдээлэл" гэлээ. Тус яамнаас Тайландын цагдаагийн газраас тодруулсан бөгөөд хүүхдүүд алга болсон тухай гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Тодруулбал, Консулын газраас өгсөн мэдээллээр: Энэ мэдээлэлтэй холбогдуулан алга болсон гэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс ЭСЯ-нд хандаагүй. Хүүхдүүд алга болсон газрын (Пукет) цагдаагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй. Тайланд дахь ЭСЯ-аас тус цагдаагийн газарт албан ёсоор мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлж, мэдээлэл авсан. Пукетын цагдаагийн газраас Монгол Улсын 3 хүүхэд алга болсон ямар нэг зүйл огт болоогүй гэдгийг цагдаагийн газар албан ёсоор мэдэгдсэн байна.

Дугуйн өдөрлөгөөр зам хаана
Дугуйн өдөрлөгөөр зам хаана
 
М.Билэгт: АН, ХҮН намынхан Ерөнхий сайдыг маань маш их БОЙКОТОЛДОГ юм байна
М.Билэгт: АН, ХҮН намынхан Ерөнхий сайдыг маань маш их БОЙКОТОЛДОГ юм байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!