Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: АН-ынхаан, уучлал гуйлгахын төлөө 7 хоногт хоёрхон хуралддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 10.00 цагт эхэлсэн. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлагаа хүссэн ч УИХ-ын дарга нэг хоногийн завсарлагаа өгсөн.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийлж "7 хоногт хоёрхон өдөр хуралддаг чуулганы хуралдаан АН-ын гишүүнийхээ нэр төрийг сэргээлгэх, уучлал хүссэн шаардлагаас болж нэг өдрөөр хойшлов.

АН-ынхаан, улс эх оронд чинь иргэдийн аж амьдрал, нийгэм, эдийн засгийн асуудал буцлаад асгарч байхад, нэр төр сэргээлгэх, уучлал гуйлгахын төлөө хэлэлцэх асуудал нь ар араасаа тулсан байдаг 7 хоногт хоёрхон удаа явагддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байгаа юм уу.

Үеийн үед улс төржиж талцан хуваагдаж, би чи, танай манай гэсэн байдлаас чинь болж иргэд л хохирсоор ирсэн шүү" гэлээ.

Монголд БНСУ-ын 288 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Монголд БНСУ-ын 288 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.