Улс төрийн шинжлэх ухааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Н.Батсүмбэрэлийг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсад Улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого төлөвлөлтийг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Улс төрийн шинжлэх ухааны их хурлаа хийлээ.

Хурлаар тус холбооны удирдлагуудыг сонгосон бөгөөд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, доктор Н.Батсүмбэрэл, дэд ерөнхийлөгчөөр доктор Б.Одгэрэл, улс төр судлаач, Эрчис Монгол ТӨК-ын захирал Б.Энхболд, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх Газрын дарга Б.Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор Ж.Жаргал сонгогдлоо.

Удирдах зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, доктор, профессор С.Зулпхар, Ц.Баатархүү, М.Мандхай, МАН-ын нарийн бичгийн дарга асан доктор Б.Энхмандах болон МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Ундрах, ШУА-ын Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд, ШУТИС-ын Нийгэм, хүмүүнлэнгийн сургуулийн захирал, доктор Я.Төгөлдөр, МУБИС-ын НХУС-ын захирал, доктор Н.Мягмарцоож, ОТИС болон бусад сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид сонгогдсон байна.

ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна
ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!