Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэрэг татлага маргаашаас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг маргааш буюу тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлжээ. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох аж.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.