Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Е.Наранцэцэг: 8 дахь удаагийн тодорхойлолтоор МУГЖ цолоо авч чадлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр "Гэгээн өглөө сайн байна уу" дуугаар олонд танигдсан хүүхдийн нэрт дуучин Е.Наранцэцэг МУГЖ цол хүртлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцахдаа "Ерөнхийлөгч надад "Таны дуугаар өсөж хүмүүжсэн. Танд баярлалаа, олон жил дуугаа дуулаарай" гэж хэлсэн. Би олон жил дуулах байх аа.

Бяцхан үрсийнхээ дууг дуулахад, Монголын ард түмэн намайг маш их дэмжсэн. Өнөөдөр би хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор хөөрхөн үрсийнхээ буянаар Монгол Улсын Гавьяат жүжигчин болж чадлаа. Найм дахь удаагийн тодорхойлолтоороо МУГЖ цолоо авлаа" гэсэн юм.

Ам.доллар буурч евро, юань, рублийн ханш чангарчээ
Ам.доллар буурч евро, юань, рублийн ханш чангарчээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.