Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Тавантолгой түлш компанийн Захиргаа Удирдлагын Газар, Авлигатай тэмцэх газартай хамтран компанийн удирдах ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Комиссар С. Баярцэцэг, Комиссар А. Тунамал-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлигын ойлголт ба гэмт хэрэг” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Сургалтанд Үйлдвэр, Газар, Хэлтсийн 20 орчим удирдах албан тушаалтнууд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг авч, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.