Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Хөдөө аж ахуйн яам Дархан руу нүүсний улмаас олон хүн ажлаасаа гарсан шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хөдөө аж ахуйн яам Дархан руу нүүсний улмаас олон хүн ажлаасаа гарсан шүү. Сайд, дарга нар нь гэр орон, бизнестэй сайхан л байдаг юм байгаа биз" гэх байр суурийг илэрхийллээ.

Сануулахад, өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч, улмаар Ж.Энхбаяр сайдтай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймаг руу нүүсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт албан хаагчдынх нь 80 гаруй хувь нь Дархан руу шилжсэн талаар мэдээллээ.

24 ЖИЛ: Унаж, боссон ч Монголд хэрэгтэй Ардчилсан нам
24 ЖИЛ: Унаж, боссон ч Монголд хэрэгтэй Ардчилсан нам
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.