Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 2025 оны төсвийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ,

"Төсвийг шинээр хэлэлцэж буйтай холбоотойгоор 14 мега төсөлд өөрчлөлт орохгүй. Эдгээр төслүүд нь улсын төсвөөр бус гадаад зээл, хөрөнгө оруулалтаар хийгдэнэ.

Харин манай яамны тухайд хамгийн бага төсөвтэй 3 яамны нэг. Урсгал зардлуудаас тодорхой хэсгийг нь хасаж байгаа. Бүх яамдын төсөвт өөрчлөлт орж буй учраас энэ бол хэвийн асуудал" гэлээ.

Мөн тэрбээр Халзан бүрэгтэйн ордын асуудалд "Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.