11.6 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулсан УИХ-ын гишүүн асан “Ажнай“ Д.Бат-Эрдэнийг удахгүй ШҮҮНЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

Олон нийтийн анхаарлыг нэг хэсэг татаад байсан "Нүүрсний" гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдож, хуулийн байгууллагад шалгагдан бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг. Тодруулбал, 40 их наядын хулгай гэх тодотголтой энэ хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүхээс хорих ял авсан бол Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шийдвэрлэлт удаашраад байсан юм.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр, "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хэрэг АТГ-т гацжээ. Тодруулбал, мөрдөн байцаалтын шатанд байгаа аж. Шалгалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлвэл, прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Ингэснээр шүүх хурал товлогдох юм. Баттай эх сурвалжийн мэдээллээр тун удахгүй шүүх рүү шилжүүлнэ гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дуусаад байгаа юм.

Эргэн сануулахад, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Мөн түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойш эрэн сурвалжилж байгаа аж. Улмаар цагдаагийн байгууллагад хандснаар цагдаагийн байгууллага өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж эхлээд байгаа билээ.

Н.Наранбаатар: УИХ төсвөө яаралтай батлахгүй бол аймаг сумдын төсөв хугацаандаа батлагдаагүйгээс ИТХ нь тарах эрсдэл үүсэж байна
Н.Наранбаатар: УИХ төсвөө яаралтай батлахгүй бол аймаг сумдын төсөв хугацаандаа батлагдаагүйгээс ИТХ нь тарах эрсдэл үүсэж байна
 
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!