УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өөр гарц байхгүй байх ч гэж бодож байна. Хэрвээ УИХ төсвөө батлах явц нь хойшлогдоод оны эцэс рүү шахагдаад сарын сүүлчээр баталчихдаг. Дараа нь аймаг, сумдууд төсвөө батлах гэтэл он гараад явчихвал яах вэ. Нэгжийн хуулийн 36:1:2-т заачихсан байгаа шүү дээ. Аймаг, сумдууд хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Үүнийг хэрхэн анхаарч, ажиллаж байгаа вэ гэдгийг Төсвийн байнгын хорооны даргаас асууя.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд хугацаандаа төсвөө баталж чадаагүй аймгийн ИТХ тарна гэсэн заалттай. Тийм учраас бид улсын төсвийг 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу 12 дугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!