Нүүрсний гэх хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан Ажнай Д.Бат-Эрдэнэ нь өнөөдөр 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Олон нийтийн анхаарлыг нэг хэсэг татаад байсан "Нүүрсний" гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдож, хуулийн байгууллагад шалгагдан бүрэн эрхээсээ түдгэлзсэн байдаг.

Тодруулбал, 40 их наядын хулгай гэх тодотголтой энэ хэрэгт анх 17 улстөрчийг зарлаж, эцэст нь 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн түүхтэй. Тэр нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүхээс хорих ял авсан бол Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шийдвэрлэлт удаашраад байсан юм.

Тэгвэл бидэнд байгаа баттай эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 11.6 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж дууссан байна. Эргэн сануулахад, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Л.Гансүх: Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн “хонгил“-ыг бариулсан
Л.Гансүх: Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн “хонгил“-ыг бариулсан
 
2025 онд түгжрэлийг 30 хувиар бууруулж, нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийнэ гэв
2025 онд түгжрэлийг 30 хувиар бууруулж, нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийнэ гэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!