Казах, Тува хүүхдүүдийн хос хэлний боловсрол алдагдаж, улмаар ЭЕШ-д бүдрэх болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Баян-Өлгий аймагт 21 орчим угсаатан, үндэстний төлөөлөл оршин сууж байгаагийн 90.0 хувийг Казах, 5.2 хувийг Урианхай, 2.0 хувийг Буриад, 0.8 хувийг Дөрвөд, 0.8 хувийг Халх, 0.7 хувийг Тува, 0.2 хувийг бусад үндэстэн ястан эзэлж байна.

Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх тойм мэдээлэлд дурдсанаар азах хүүхдүүдийн хос хэлний боловсролын загварыг хэрэгжүүлэхдээ хоёр хэлний тэнцвэрийг хангасан хөтөлбөрийг Боловсролын Хүрээлэн боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны яам батлах байсан хэдий ч энэ ажил одоог хүртэл хийгдээгүй. Тиймээс орон нутаг хөтөлбөрийг батлахдаа сурагчдын ачааллыг хэвийн болгох үүднээс монгол хэлний цагаас хасаж тэнцвэржүүлэх практикийг ашиглаж байна" гэжээ.

Энэ нь Монгол хэл сурах үр дүн суларч, суралцаж байх явцад сөрөг үр дүн төдийлөн ажиглагдахгүй мэт боловч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, их дээд сургуульд элсэн суралцахад сөрөг нөлөө үзүүлдэг байна.

2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтаар Монгол хэл бичгийн шалгалтыг нийт 883 шалгуулагч өгснөөс 561 шалгуулагч 400 онооноос доош, 322 шалгуулагч 400 онооноос дээш оноо авч, 800 оноо авсан шалгуулагч байхгүй байжээ.

2021-2030 оны Монгол Улсын Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө хэмээх баримт бичигт “Тува хүүхдүүд байгалийн ухаан, шинжлэх ухааны хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадахгүй байгаа, шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт элсэн суралцах боломжгүй байгаа нь тэдний боловсролын чанар хүртээмжид шийдвэрлэгдээгүй асуудлууд оршсоор байгааг харуулна хэмээн Тува хүүхдүүдийн боловсролын чанарт ахиц гарахгүй байгааг онцолжээ.

Цэнгэл сумын Тува бага сургуулийг өргөтгөж 12 жилтэй Ерөнхий боловсролын сургууль болгож 316 сурагч суралцаж байна. Сурах бичиггүй, гарын авлага ашиглан сургалт явуулж, Тува хүүхдүүдийн сургалтад ашиглах сурах бичгийн хангамж, хүртээмж муу байгааг анхаарах нь зүйтэй байна.

Иймд хос хэлний хөтөлбөрөөр хичээллэхэд сурагчдын ачаалал нэмэгдэн, сурах сонирхол буурах явдал гаргахгүй байх үүднээс Баян-Өлгий аймгийн хэмжээнд хөтөлбөрийн цагийн хуваарилалтад зохицуулалт хийх, Тува сурагч нарт зориулсан ном сурах бичиг бэлтгэн гаргах шаардлагатай.

Ж.Ганбаатар: Ирэх оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 83 сая тонн гэж төлөвлөсөн байна. Биелэх нь юу л бол
Ж.Ганбаатар: Ирэх оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 83 сая тонн гэж төлөвлөсөн байна. Биелэх нь юу л бол
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!