Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт нэг хүн гэмтэж, айлуудын гэр, хашаа, автомашин шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас нэг хүн бэртэж, дөрвөн ханатай хоёр гэр, гурван айлын хашаа болон байшин автомашин шатжээ. Тодруулбал, Баяндун сумын Түргэн багийн Дунгийн-Улаан замын булаг гэх газар газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 11-ны 15:01 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж өчигдөр өглөө 09:30 цагийн үед цурамд оруулсан байна. Мөн орой 18:40 цагт бүрэн унтраажээ. Энэ гал түймэрт сумын харьяат малчин 54 настай эрэгтэй Б нь өртөж түлэгдсэнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай шатсан байна.

Л.Энхбилэг: 2023 онд 367 шүүхийн захиргааны ажилтан цалин бага, ачаалал их гэх үндэслэлээр ажлаасаа гарсан
Л.Энхбилэг: 2023 онд 367 шүүхийн захиргааны ажилтан цалин бага, ачаалал их гэх үндэслэлээр ажлаасаа гарсан
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.