Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хавдрын II эмнэлгийн барилгад өнгөрсөн онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн атал зураг төсөл бэлэн болоогүй гээд гацчихсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 02025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламжийн том төслүүдийн асуудлаар гишүүд салбар яамдын сайд нараас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Хавдрын хоёрдугаар төв эмнэлгийн барилгын асуудлыг хөндөх шаардлагатай байна. Газрынх нь асуудал шийдэгдчихсэн, зураг төсөл нь болчихсон байхад барилгын ажил нь эхэлдэггүй, төсөвтөө ч суугаагүй байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Хавдрын хоёрдугаар эмнэлгийн барилгыг барих асуудлыг ЗГ бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн жил төсвийн хэлэлцүүлгийн үеэр зураг төсөл нь бэлэн болоогүй байсан ч гэсэн мөнгө нь тавигдчихсан, энэ ажлыг эхлүүлье гээд УИХ-аар хэлэлцүүлээд 10 тэрбум төгрөг тавьсан байдаг. Гэтэл сая 9 сард төсвийн төслөө өргөн барихад зураг төсөл нь бэлэн болоогүй. Тендер нь зарлагдчихсан, саяхан нэг компани шалгарсан юм шиг байна лээ. Одоо ч бэлэн болоогүй.

ЦУОШГ: Бямба гарагаас ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ
ЦУОШГ: Бямба гарагаас ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа