Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын намын хорооны V хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 1-ний болж, 43 нэр дэвшигчдээ тодруулсан.
Өнөөдөр Дүүргийн Монгол ардын намын хорооны дарга Н.Алтаншагай намын V хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн 43 нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг хуульд заасан хугацаанд дүүргийн Сонгуулийн хороонд өглөө. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын намын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд урд нь ийм өндөр хувьтай эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаагүй юм. Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хорооноос хуульч, эрх зүйч, эмч, инженер гэх мэт салбар салбарын шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ.