Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийг чөлөөлөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгчээ. Уг албан бичгийг Хууль зүйн байнгын хороо наймдугаар сарын 28-нд хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх нь Н.Отгончимэгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжээгүй байна.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг 2021 оны 11 дүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдсон юм.

Н.Отгончимэг нь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гол шалтгаанаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллах саналыг хүлээн авсантай холбоотой гэж тайлбарлажээ.

Чуулганы хуралдаанаар Н.Отгончимэгийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээс наймдугаар сарын 30-аас эхлэн чөлөөлөх саналыг гишүүдийн олонх дэмжив. Түүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцов.

Д.Амарбаясгалан: Авлига хороололтой холбоотой асуудлаар ямар үр дүнтэй ажил хийснээ 7 хоногийн дотор УИХ-д ирүүлэх ёстой
Д.Амарбаясгалан: Авлига хороололтой холбоотой асуудлаар ямар үр дүнтэй ажил хийснээ 7 хоногийн дотор УИХ-д ирүүлэх ёстой
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.