УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Авлига" хороололтой холбоотой асуудалд холбогдох сайдаас хариулт хүслээ.
"Авлига" хорооллыг яагаад зогсоож болохгүй байна вэ. Шүүхийн шийдвэртэй гэж хүлээлгэсээр байгаад айлуудыг нь оруулчихвал болно гэж бодоод байгаа юм уу" хэмээсэн бол
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд өөрийн биеэр очиж, голын голдирлыг өөрчилж, үерийн эрсдэлтэй нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тиймээс үүн дээр ямар бодитой ажил хийсэн бэ гэдгээ ЗГ-ын гишүүд, хотын удирдлагууд 7 хоногийн дотор УИХ-д мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг гарч шалгах ёстой" гэв. Мөн дээрх асуултад,
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Энэ асуудлыг шийдэх цаг нь болсон гэдэгтэй 100 хувь санал нийлж байна" гэх хариултыг өглөө.