Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Нийгмийн даатгал, ЭМДС-аас нийт 120 гаруй тэрбум төгрөгийг Чингис хаан банканд байршуулаад, авч чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг хийж буй.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийгмийн даатгал, ЭМДС-аас нийт 120 гаруй тэрбум төгрөгийг Чингис хаан банканд байршуулаад, авч чадахгүй байна. Энэ талаар хийсэн ажил байна уу" гэх асуултыг тавихад, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах "Капитал, Чингис хаан банканд нийт 109.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна" гэж тайлбарласан бол

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Чингис хаан гэж дампуурсан хэрнээ дампуурлаа зарладаггүй банк байна. Ийм их мөнгө шатаачихсан" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Д.Загджав: Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн
Д.Загджав: Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.