Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Загджав: Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг хийж буй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өвлийн утаа эхэллээ. Шахмал түлшний үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт байхгүй болсон. Аудитаас ажилласан юм уу" гэх асуултыг тавилаа. Үүнд Улсын ерөнхий аудитор Д.Загдзав "Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн" гэж хариулсан бол

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Чи юу яриад байгаа юм бэ. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм" гэлээ.

Паралимпын наадмын нээлтийн ёслол  02:00 цагт эхэлнэ
Паралимпын наадмын нээлтийн ёслол 02:00 цагт эхэлнэ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.