Энэ удаагийн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү томилогдон ажиллаж буй билээ. Тэгвэл түүний орон тооны зөвлөхөөр Цагаан-Өвгөний Жадамбааг томилжээ.
Ц.Жадамбаа нь “Их Засаг” ОУИС-ийг Хуульч, Хууль зүйн ухааны магистр, 2016-2018 онд “Сөүлийн Үндэсний Их Сургууль”-ийг Технологийн менежмент, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженерээр мэргэжлээр төгсжээ.
Түүнчлэн Ц.Жадамбаа ХХЗХ-ны Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч олон нийт түүнийг салбартаа туршлага, мэдлэгтэй хүн гэж дүгнэж буй юм.