Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн Байнгын хороонд хандлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд 126 гишүүнтэй шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж хуульчилсан байдаг.

Гэвч сүүлийн өдрүүдэд ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээгээр лайв хийж бараа сурталчилсан мөн улсын төсвийн тодотгол зэрэг чухал асуудлууд хэлэлцэж байхад гадаадад явж байгаа зэрэг нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаараа шууд дамжуулалт хийж, бараа сурталчилсан нь олон нийтээс "УИХ-ын гишүүний үүрэгт хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж байна" гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.

Өмнө нь ч удаа дараа энэ үйлдлийг давтан гаргасан тул УИХ-ын Тамгын газраас түүний өрөөнд биечлэн уулзаж, гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл өгч байжээ.

Үүнээс гадна М.Нарантуяа-Нара нь албаны болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл авах талаар УИХ-ын даргад ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд УИХ-ын даргаас зөвшөөрсөн захирамж гараагүй байхад БНХАУ-д зорчиж, цахим хаягаараа зар сурталчилгаа явуулсан байна.

УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийн 3.3-т "Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй" заасан боловч УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын ээлжит бус чуулганы наймдугаар сарын 16, 19-ний хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус оролцоогүй байна.

Иймд "Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийн 10.1.4, 10.2-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авахыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд албан бичгээр мэдэгджээ.

Image

Image

“Монгол Реппер Big Gee”-ийн дөрөв дэх бие даасан тоглолт LEGACY
“Монгол Реппер Big Gee”-ийн дөрөв дэх бие даасан тоглолт LEGACY
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.