Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл-тэй уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд энэ өдөр Бундестагийн гишүүн бөгөөд ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл-тэй уулзлаа. Уулзалтын үеэр сайд Н.Учрал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг онцлон дурдаад ХБНГУ-ын Канцлер О.Шольцыг Монгол Улсад урьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилга хэвээр байгааг уламжлав.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хатагтай К.Көүл-ийг урьж, өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр МАН, АН, ХҮН нам хамтран Засгийн газар байгуулсан тухай, хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар мэдээлэл өгсөн юм.

ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Германы эвслийн Засгийн газар байгуулах явц, эвслийн хэлэлцээнд оролцож байсан өөрийн туршлагаасаа хуваалцаж, ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх, сөрөг хүчний төлөөллийн эрх, Парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар талууд санал солилцлоо. Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах манай улсын хууль эрх зүйн орчин, эмэгтэйчүүдийн квотын талаар мэдээлэл өгөв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Боловсролын сайд П.Наранбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар нар багтаж буй.

Шувуудын гүүрийн ойролцоо борооны усны түвшин нэмэгдсэн тул хуучин гүүрээр зорчуулж байна
Шувуудын гүүрийн ойролцоо борооны усны түвшин нэмэгдсэн тул хуучин гүүрээр зорчуулж байна
 
Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.