ОЛИМП: Өнөөдөр буудлагын төрөлд ОУХМ О.Есүгэн, жүдогийн төрөлд ОУХМ О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 10 секунд

Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Энэ удаагийн олимпт манай улсын 32 тамирчин оролцож буй бөгөөд баг тамирчдын медалийн салхийг хагалж, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2024.08.02/-нд өрсөлдөх тамирчдын хуваарийг хүргэж байна.

БУУДЛАГА

Оюунбатын Есүгэн 50м урт бууны төрөлд оролцоно. Тэрбээр монголын цагаар 15:30 цагт өрсөлдөх юм.

  • Төрсөн он, сар, өдөр: 1999.06.20
  • Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: С.Энхжаргал
  • Амжилт: Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэвсвэр тэвчээр, найз, нөхөрлөл, эерэг дадлуудыг суулгасан. Амьдралыг илүү их утга учиртай болгож өгсөн.
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр

ЖҮДО

Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16:00, 22:00 цагуудад барилдах юм.

  • Овог нэр: Одхүүгийн Цэцэнцэнгэл
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.10.18
  • Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш : Д.Батсайхан
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байх
  • Таны мөрөөдлийн өдөр: 2024.08.02

ЖҮДО

Амарсайханы Адъяасүрэн +78 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16:00, 22:00 цагуудад барилдах юм.

  • Овог нэр : Амарсайханы Адъяасүрэн
  • Төрсөн он, сар, өдөр: 2000.03.26
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
  • Амжилт : Ази тивийн мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт
  • Анхны багш : Г.Эрдэнэбат
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Хүнийг хүндлэх, хүнлэг, ёс суртахуун
  • Таны мөрөөдлийн өдөр: Өөрийгөө ялан дийлсэн бүх өдрүүд

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна
 
ШУУД: Мөнхийн реп, Flash, Outlaw, No name  хамтлагийн хамтарсан тоглолт энэ Баасан гарагт болно
ШУУД: Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт энэ Баасан гарагт болно
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц