Францын нийслэл Парис хотноо 27 дахь удаагийн паралимпын наадам энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд К44 ангилалд ОУХМ Уламбаярын Сүрэнжав Иран Улсын тамирчин Захра Рахимитэй тулалдаж ялалт байгуулан, аваргын алтан медалийн эзэн болж, таеквондогийн төрөлд Монголын анхны ПАРАЛИМПЫН АВАРГА боллоо.
Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм.