Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт автомашины хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт автомашины хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орж байгаа юм байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэл өглөө. Тус газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонтамирын хэлснээр Төв цэнгэлдэх орчмын хөдөлгөөнийг хязгаарлахдаа Гандигийн гудамж, нийслэлийн өргөн чөлөө хамаарч байгаа аж. Тэрбээр “Улаанаар тэмдэглэсэн хэсэгт автомашинууд зөвшөөрлийн дагуу нэвтрэх бол шар тэмдэглэгээтэй хэсэг буюу Чингисийн өргөн чөлөө, Нарны замаар хязгаарлалт байхгүй хөдөлгөөнд оролцоно. Мөн наадамчин олон та бүхэн тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг автомашиндаа цагдаагийн албан хаагч болон хяналтын камерт харагдах зориулалттай байрлуулж улсын дугаараа бичээрэй гэдгийг зөвлөе” гэлээ.

Мөн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7 төрлийн зогсоолын зөвшөөрөл олгож байгаа юм. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 5 төрлийн зосгооол 7850 зогсоол, Хүй долоон худагт 7 төрлийн 11400 ширхэг зогсооын зөвшөөрөл тус тус олгож байгаа юм байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны тайлбарласнаар,

А зогсоол: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд наадмын зогсоолд байрлах юм байна. Мөн хүй долоо худагийн баяр наадмын зохион байгуулах тойргийн баруун урд хэсэгт байрлах юм байна.

Д зогсоол: Төв цэнгэлдэх орчимд буюу Наадам центр төвд байрлана. Хүй долоон худагт баяр наадам зохион байгуулах хэсгийн баруун урд хэсэгт байрлана.

Ж зогсоол: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд Од группийн урд бол Хүй долоон худагт баяр наадам зохион байгуулах хэсгийн урд байрлана.

Ү зогсоол: И-март худалдааны урд хэсэгт байрлана. Хүй долоон худагт замын зүүн талын хэсэгт байрлана.

Г зөвшөөрөл үйлчилгээний тойргийн замын зүүн баруун талд байшуулах юм байна. Түр зам буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарантуул орчимд тээврийн хэрэгслээ байршуулж Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар зорчих боломжтой юм байна.

CFI.CO AWARDS-аас Голомт банкийг Монгол Улсын шилдэг банкаар тодрууллаа
CFI.CO AWARDS-аас Голомт банкийг Монгол Улсын шилдэг банкаар тодрууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц