Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН: Скүүтер, дугуйн эмх замбараагүй байдлыг цэгцэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг JET, ECO bike, TAPA, U GO зэрэг компанийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд скүүтер, дугуйг хэрэглэгч дурын байршилд орхих нь талбайн өнгө үзэмж болон иргэдийн зорчиход хүндрэл учруулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хамтдаа шийдвэрлэх алхамууд:

-Эмх замбараагүй байршуулалтыг нэн даруй цэгцлэх

-Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байнгын дугуй, скүүтер зогсоолын цэг байгуулах

-Түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд уг асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, хэрэглэгчдийн тав тух, хотын соёлд нийцсэн үйлчилгээг бий болгох зорилго тавьж байна.

Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.