ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
------------------
ХЭҮК 2012, 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийжээ. Үр дүнгээс үзэхэд, зарим санал авах, ухуулах байр тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтрэхэд хүндрэлтэй буюу байрны орц, гарц, налуу зам стандартад нийцээгүй огцом шаттай, налуу зам болон бусад зай талбайн хүртээмжгүй байдлаас тэргэнцэртэй иргэн орох боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд ялангуяа сул хараатай иргэдэд зориулан гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбарын үсгийн фонтыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байрлуулах, түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан харилцах самбар байршуулж, түүнд түгээмэл хэрэглэх үг, яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслэн үзүүлэх боломжтой байхаар зохион байгуулах нь чухал байна гэв.