Монгол Улсын Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн зөвлөх Ухнаагийн Отгонбаяр, “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Үений мэс засалч Майдарын Отгонбаяр нар бага насны дурсамж, өөрсдийн нэрний утга учир, гэр бүл гэдэг ямар эрхэм нандин, Отгонбаяр нэртэй олон алдартнуудын тухай ярилцсан юм.
Тэдний ярилцлагаас:
“Монголын нууц товчоонд гардаг маш олон түүхэн газар Хэнтий аймагт бий. Тиймдээ ч түүнээс үндэслээд “Их хуралдай цогцолбор”-ыг нээсэн. Тэрхүү нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр очиж, Аялал жуулчлалын үндэсний хороог хуралдуулан зүүн бүс нутаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласан тогтоол гаргасан. Уул уурхайгаас илүү түүхэн аялал жуулчлалын бүс нутгийг зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн аймгуудад “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЛТАН ГУРВАЛЖИН” энэ бүс нутагт бий болох байх гэж би бодоод байгаа юм” хэмээн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаярын ярьсныг онцолмоор...
Уул уурхайг ухаад дуусна. Аялал жуулчлалыг зүй зохистой хөгжүүлбэл хэзээ ч дуусахгүй баялаг болно хэмээн амьдаа нар нь дэмжин суув. Дуусашгүй баялаг тэнд бүрдэнэ. Аялал жуулчлалаа дагаад дэд бүтцүүд хөгжинө. Гадныхан Монголд хэзээ ч өндөр өндөр байшин үзэх гэж ирэхгүй. Онгон дагшин байгаль, нүүдэлчин аж ахуй, монгол хүний амьдралын онцлогийг үзэх гэж ирнэ. Түүнийг нь үзүүлээд буцаах нь бидний зорилт байх ёстой хэмээн хөөрөлдөцгөөв.