Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Байгаль орчны яамны хүчтэй “лобби“-г би үнэхээр дийлэхгүй юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр нийслэлийн тусгай хамгаалалттай бүсэд газар авч, улмаар хаус хороолол босгодог асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар асуултад "Энэ бол үнэхээр хүчтэй "лобби" байдаг юм байна. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад, Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн боловч энэ ажлыг гэнэт зогсоочихлоо.

Өөрөөр хэлбэл, Богд ууланд дандаа газрын наймаа, мөнгө угаалт явагдсан. Бид өнөөдөр Нүхт, Яармаг, Зайсан руу цэвэр усны шугам татах гэхээр газар олголтыг нь БОАЖЯ хийдэг. Тийм учраас БОАЖЯ-ны асар том "лобби"-г би дийлэхгүй юм байна гэдгээ олон нийтэд хэлье. Эдний яамныхан сүүлээ хавчаад, алга болсон" гэх хариултыг өглөө.

Ж.Дэлгэрсайхан: Ямар ч нам, засаг гарсан төрийн залгамж халааг үргэлжлүүлэх нь чухал
Ж.Дэлгэрсайхан: Ямар ч нам, засаг гарсан төрийн залгамж халааг үргэлжлүүлэх нь чухал
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд