Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигчид зардлын дансны мэдээллээ саналын өдрөөс 15 хоногийн өмнө бүртгүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна. Мөн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө хэмээн Үндэсний аудитын газраас мэдээллээ. Үүнд:

  1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсгийн баталгаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
  4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх.
Н.Өнөрцэцэг: Миний хувь заяа хууль шүүхийн биш улс төрчдийн гарт дахин нэг сар үргэлжлэхээр болчихлоо
Н.Өнөрцэцэг: Миний хувь заяа хууль шүүхийн биш улс төрчдийн гарт дахин нэг сар үргэлжлэхээр болчихлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.