УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшсэн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжиж саналаа өгсөн сонгогчдод талархал илэрхийллээ. Тодруулбал тэрбээр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй билээ.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: 2024 оны УИХ-ын сонгуулиар намайг дэмжиж саналаа өгсөн 19896 увсчууд, 14483 ховдчууд, 12509 завханчууд, 9500 алтайчууддаа баярлалаа.
Ч.Хүрэлбаатарыг л битгий сонго гэж тараасан мөнгө, ор үндэслэлгүй гүтгэлэг бүхнийг үл тоон саналаа өгсөн, намайг дэмжиж ажилласан Таны аз хийморь нь өөдөө, амьдрал заяа нь дээшээ, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөе.