Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худал мэдээлэл тарааж, нэр дэвшигчийн нэр төрд илтэд халдсан 259 хэрэг бүртгэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2024 оны Уих-ын ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуультай холбоотойгоор 12 мянган цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж:

-Нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 420, зөрчлийн 684 хэргийг бүртгэн цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнөөдөр 130 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51. Үүнээс гэмт хэргийн 137, зөрчлийн 173 дуудлага мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс Эрүүнийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн нэр хүндэд илтэд халдсан 259 бүртгэгдсэн. Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад болсон гэх 83 буюу 19.76 хувийг эзэлж байна.

Зөрчлийн 684 гомдол мэдээллээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан 101, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах 100 зөрчил бүртгэгджээ.

ЦЕГ: Зэвсэгт хүчний ангийн цэргүүдэд МАН-ын 8 нэр дэвшигчийг дугуйл гэж шахсаныг шалгаж эхэлсэн
ЦЕГ: Зэвсэгт хүчний ангийн цэргүүдэд МАН-ын 8 нэр дэвшигчийг дугуйл гэж шахсаныг шалгаж эхэлсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.