Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэс монголчуудыг тэжээнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 31 секунд

Дэлхий нүүрснээс татгалзаж ногоон эдийн засаг, эрчим хүчний сэргэлт рүү шилжих болсон өнөө цагт зэс, газрын ховор элемент трэнд болж байна. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин Монгол руу эргүүлэх боллоо. Гагцхүү зэсийн борлуулалт бидний шинэ боломж.

Хүрэн металл гялалзахын хэрээр эрэлт хэрэгцээгээ дагаж үнэ өссөөр нэг тонн нь 11 мянган ам.долларт хүрч рекорд эвдлээ. Энэ бол 56 жилийн дараа түүхэн дээд амжилт тогтоосон дүн юм.

Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр долдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 11.460 ам.долларт хүрсэн. Тухайн өдөр Лондоны металлын бирж дээр хүрэн металлын ханш 4 хувиар өсөж анх удаа 11.000 ам.доллар давсан юм.

Он гарснаас хойш зэсийн үнэ 35 хувиар өсөөд буй. Шинжээчдийн таамаглаж байгаагаар 2025 онд зэсийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Зэсийн үнэ 2021 оны хоёрдугаар сараас тасралтгүй өссөн бол сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа 10.000 ам.долларт хүрсэн нь 57.79 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов.

Өнөөдөр зэсийн ханш тогтворжиж 10 мянган ам.долларт хэлбэлзэж байан Зэсийн эрэлт хэрэгцээг дагаж үнэ нэмэгдэж байгаа нь ирээдүйд нүүрсийг орлох эдийн засгийн хөшүүрэг болно гэж эдийн засагчид таамаглах болов.

ИРЭЭДҮЙД ЗЭСИЙН ҮНЭ УЛАМ ӨСНӨ

Манай улсын хувьд зэсийн нөөцөөр дэлхийд долоодугаарт жагсдаг ч өнөөдөр нүүрс эдийн засгийг чирж байна. Нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлж буй. Ийм болов ч экспортын хэмжээнээс илүү үнийн өсөлт нүүрсний ирээдүйг зэс тодорхойлох боломжтой.

СЭЗИС-ийн багш Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.БАТСҮХ: Зэс бол стратегийн бүтээгдэхүүн. Яагаад гэвэл хоёр асуудал яригдана. Нэгдүгээрт, техник технологийн дэвшилтэй холбоотой. Гар утас,автомашин бүгд л цахилгаан болж байна. Энэ бүгдийн гол түүхий эд нь зэс. Ирээдүйд зэсийн эрэлт бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс бага зэсийг өндөр үнээр зарах нь нүүрсний экспортыг орлох боломжтой. Цаашид нүүрсийг зэс орлож болно. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа нь агаарын бохирдол үүсгэж буй. Энэ утгаараа нүүрснээс татгалзаж байна. Харин сэргээгдэх эрчим хүч цахилгаан хэрэгсэлд зэс ашиглагдах тул ирээдүйтэй гэх утгаараа технологийн талаас нь авч үзвэл ийм байгаа юм. Өнөөдөр нүүрсний экспорттой харьцуулахад зэс бага хэмжээтэй байгаа нь үйлдвэрлэж буй хүчин чадлаасаа хамаарч байна. Гэсэн ч зэсийн үнэ өссөөр байвал экспортын хэмжээ хамаарахгүй нүүрснээс илүү ашиг орлоготой байж болно. Ер нь одоогийнхоос илүү 11 мянган ам.доллар давна гэх таамаг бий.

Түүнтэй адил саналыг эдийн засагч Б.Лакшми илэрхийлсэн. Тэрбээр “Монгол Улсын хувьд зэсийн экспорт өсөх боломжтой. Цаашид илүү өндөр байх таамаг байна. Нүүрсний дараагийн ирээдүй зэс байх боломжтой. Яагаад гэвэл зэс бол нүүрстэй адилгүй нэмүү өртөг илүү шингээх боломжтой төрөл. Хэрэв нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал нүүрсийг орлохуйц өндөр үр ашигтай” гэсэн юм.

Нэг үгээр хэлбэл зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралын хэмнэл, эдийн засгийн эрчим хамаарч байна. Эдийн засагч Б.Дөлгөөн “зэсийн үнийн өсөлт экспортоор дамжиж эдийн засагт эерэгээр нөлөөлнө” гэж тодорхойлсон.

Гэхдээ зэс нүүрсийг орлоход багаггүй хугацаа зарцуулахыг ч сануулсан. Иймд алгуур шилжих хэрэгтэй гэнэ. Харин хүрэн металлаас олж буй орлогыг Үндэсний баялгийн сангийн хуримтлалд үүсгэх нь илүү үр ашигтай гэх байр суурийг илэрхийлж байлаа.

Ирээдүйд өсөн нэмэгдэж эрчим хүчний шилжилт, дэлхийн эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулах асар өндөр амбиц манай улсад бий. Үүний нэг тод илрэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал, дэд бүтцийг ашиглан анхны зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй.

Үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа юм. Энэ нь магадгүй өндөр зардалтай, үр ашиг багатай байж болзошгүйг доктор Ц.Батсүх сануулсан.

Тэрбээр “Бид зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч Хятадын зэсийн бүтээгдэхүүний үнээс өндөр байвал бид өрсөлдөх чадваргүй болно. Үүний оронд баяжмалаараа экспортолсон нь бидэнд ашигтай” гэсэн юм.

Б.Лакшми: Лу.Гантөмөр МАН-д давуу тал бий болгож, АН-ыг ялагдал хүлээх нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн
Б.Лакшми: Лу.Гантөмөр МАН-д давуу тал бий болгож, АН-ыг ялагдал хүлээх нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.