Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй, бөглөсөн мэдээллээсээ зөрүүтэй зүйл ярих асуудал үүсгэсэн учраас ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААГДАЖ байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

БНСУ-ын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж буй асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс асуулт асууж, хариулт авлаа.

Тэрбээр "Визээ авчхаад, яваад очхоор оруулахгүй ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ үүсгээд буй явдалд ГХЯ ямар ажил хийв" гэж асуусан юм. Харин сайд Б.Батцэцэг "Бүх түвшинд БНСУ-ын талтай харилцаж байгаа. Монгол иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй, бөглөсөн мэдээллээсээ зөрүүтэй зүйл ярих, очих хаягаа мэдэхгүй байх гэх мэт асуудал үүсгэсэн учраас ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААХ явдал гарч байгаа" гэлээ.

Төгсгөлд нь УИХ-ын дарга "Солонгосын хил дээрээс иргэдийг буцааж байгаа асуудалд ГХЯ онцгой анхаарах хэрэгтэй. Нэг ч Монгол хүний эрх аль ч улсад зөрчигддөггүй байх ёстой" гэв.

Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА
Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна