Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн ч иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж амьдралын хэв маяг илүү идэвхтэй болохын хэрээр нас баралт буурахад нөлөөлж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын 4241 иргэн мөнх бусыг үзүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 24 хүнээр буюу 0.6 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Гэсэн ч иргэдийн 50.2 хувь нь ид хөдөлмөрийн насан дээр буюу 30-60 насандаа нас барж байгааг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нэгдсэн чуулган дээр тодотгов. Мөн эрэгтэй, эмэгтэй хүний нас баралтын харьцаа 9 насаар зөрүүтэй байгааг дурдав.

Хэдий манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдэж, нас баралт буурч байгаа нь сайн мэдээ ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байгаа юм.

П.Сайнзориг: Жинхэнэ давхар төсөв чинь төрийн өмчит компаниуд дээр байгаа
П.Сайнзориг: Жинхэнэ давхар төсөв чинь төрийн өмчит компаниуд дээр байгаа
 
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.