Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

GANGBAY- КАСЕТА тоглолтын бүх ARTIST зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

“Ганган цагаан”. Энэ дууг мэдэхгүй хүн тун ховор. Ялангуяа 2019 оны зун Монгол даяараа “Ганган цагаан”-аар амьсгалсан билээ. Үүний сацуу “Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг олон дуугаар нь “Gangbay” хамтлагийг монгол түмэн тэр тусмаа залуучууд илүү сайн мэднэ. СУИС-ийг 2020 онд Хөгжимт театрын жүжигчний ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн нэг ангийн найзууд болох Д.Ганбат, С.Баянмөнх нар тус хамтлагийг 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан юм. Нэрнийхээ эхний үеүдийг нийлүүлээд “Gangbay” гэж нэрлэсэн гэдэг.

Тэгвэл залуусын сонсох дуртай “Gangbay” хамтлаг тавдугаар сарын 24-нд бие даасан KACETA тоглолтоо хийхээр болсон бөгөөд өнөөдөр КАСЕТА тоглолтын бүх ARTIST зарлагдлаа.

May be an image of ‎7 people and ‎text that says '‎9 тев ОтеВЦэнгэдзххураалзн Цэнг элдэх цэнгэлдэх ХУРЭЭЛЭН KAGETA 2025.05.24 AXEMAN SUMENHUAR Event X ADAM CGI SARYUNA צ'נוו DZE‎'‎‎

Ташрамд дурдахад, gangaa буюу Дамдинпүрэвийн Ганбат нь 1999 оны зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 54 дүгээр дунд сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

Baynaa буюу Сүхбаатарын Баянмөнх нь 1998 оны аравдугаар сарын 14-нд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод "Зуун Билэг" сургуульд суралцан төгссөн юм.

Тоглолтын тасалбарыг авax: https://www.eventx.mn/event/1674

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7272-6262

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд ОГЦОМ САЙЖИРЧ БАЙГАА
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд ОГЦОМ САЙЖИРЧ БАЙГАА
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.