Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Иймд жолоочид тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!