УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилуулахаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газарт танилцуулсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Томилгооны зөв САНАЛ байна. УИХ-д оруулж буй Засгийн газрын санал. УИХ хэлэлцээд Ерөнхийлөгчид саналаа өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч саналаа БНХАУ-д илгээнэ. Тэд зөвшөөрвөл Агреман ирүүлнэ. Үүний дараа ЗАРЛИГ гарч томилгоо хийнэ. Эрх зүйн талаас нь яривал Н.Энхболд шиг гадаад, дотоод харилцааны туршлагатай төрийн түшээ БНХАУ-д томилогдвол сайн. Улсын эрх ашиг талаас нь ярьсан ч тэр" гэв.