“Ачит Ихт” компанийн гэрээг ашиггүй гэж дүгнэсэн хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан ч энэ асуудлыг хурдасгана гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Ачит Ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т эзэмшүүлэх, улмаар 2015 онд уг гэрээг ашиггүй гэж үзэн эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэх шийдвэр гаргасан тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр үргэлжлүүлэн "Тухайн үед "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 34 хувийг ашиггүй гэдэг шийдвэрийг гаргахдаа Засгийн газраас зөвшөөрөл аваагүй. Нөгөө талаасаа тухайн үед 49 хувь нь ОХУ-ын эзэмшилд буюу удирдах зөвлөлөөсөө чиглэл авалгүйгээр уг дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчсөн байна. Уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд АТГ-д шалгагдаад шүүхэн шилжсэн. Харамсалтай нь шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Уг асуудалд хууль хяналтын байгууллага шударгаар ажиллаж ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн" гэлээ.

“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны гэмт хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхгүй гэх хуулийн өөрчлөлт яригдаж байгаа“
“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны гэмт хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхгүй гэх хуулийн өөрчлөлт яригдаж байгаа“
 
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!