Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: 2006 оны стратегийн ордууд одоо байхгүй. Удахгүй сонсголоор ил болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 58 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гурван том санд орлого хуримтуулах асуудал төрийн өмчийн томоохон компаниудтай холбоотой асуудал. Төрийн өмчийн охин компаниудад гарч байгаа хулгай хэрээс хэтэрсэн. Энэ нь хэн нэг УИХ-ын гишүүнийг тойрогт нь дэмжиж, санхүүгээр тусалж гишүүн болгож гаргачхаад дараа нь төрийн өмчийн компани дээр захирал болно гэж очдог цүнх баригч нараас болж байгаа юм. Цүнх баригчид компанийг тонож, дээрэмппэг хулгай гарч ирж байна. Хулгайг цаашид яаж байхгүй болгож, төрийн өмчийн компаниудыг шилэн болгох асуудлыг ЗГ-аас огт оруулж ирэхгүй байгаа. Энд хэлэлцэж байгаа Баялгийн сангийн хуульд ч алга.

Стратегийн орд бүхий төрийн өмчийн компаниудад ард иргэдийн хяналтад оруулахын тулд тэдний төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс миний 2023 оны 7-р сарын 2-ны өдөр өргөн барьсан Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг Монголын ард түмэнд үнэгүй эзэмшүүлэх, 20 хувийг НДШ төлдөг ажилтан, алба хаагчидтай үндэсний компанид борлуулж эзэмшүүлэх тогтоолын төслийг хуультай хамтатгаж хэлэлцэх ёстой. Баялгийн сангийн хуулиар нөгөө л нэг төрийн яам, агентлагийн газрын дарга нарыг удирдлагаар томилох асуудал орж ирж байна.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа зарим зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад энэ стратегийн ордуудыг авчихсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гэж лоббидсон. Удахгүй тэр сонсголоор тодорхой болох байх. Ж.Ганбаатар сайд тэр талаар маш нарийн мэдээлэлтэй байгаа байх. Үүнд УИХ-ын гишүүд янз бүрийн лобби хийж байгаа хүмүүсийн ятгалгад автахгүй байгаасай гэж хүсэж байна. 2006 онд орсон стратегийн ордууд чинь одоо байхгүй болчихсон байгаа. Эсвэл хуваагаад нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан байгаа. Эсвэл УИХ-ыг лоббидоод цэцтэй нь авлигал төлж байгаад гаргаад авчихсан байдалтай байж байгаа. Тиймээс стратегийн ач холбогдолтой ордуудын асуудалд бид хатуу байр суурьтай байх ёстой.

“2006 онд стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг УИХ-ыг нь лоббидож, ҮХЦ-тэй нь авлига  өгч байгаад гаргасан“
“2006 онд стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг УИХ-ыг нь лоббидож, ҮХЦ-тэй нь авлига өгч байгаад гаргасан“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.