Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Шинэ АУИС-ийн Эм зүйн сургуулийн захирал М.Уранчимэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийн гаргадаг САЛИМОН, БАРБАДИН-ыг ЗШЭ-ийн жагсаалтад оруулах саналыг гаргаж, оруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна.

Шинжээч зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал сэдвээр дүгнэлтээ танилцууллаа. Тодруулбал, тэрбээр "Шинэ Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал М.Уранчимэг нь "Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулах" ажлын хэсгийн хуралд оролцохдоо өөрийн хамаарал бүхий этгээдийн гаргадаг САЛИМОН, БАРБАДИН эмүүдийг оруулах саналыг гаргаж, оруулсан. САЛИМОН, БАРБАДИН эмүүдийн патентыг М.Уранчимэгийн ажилладаг их сургуулийн захирал болох С.Амбага эзэмшдэг. М.Уранчимэгийн нийгмийн даатгалын даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2020 оноос эхлэн Шинэ Анагаах ухааны их сургуульд ажилласан. Одоогоор тус сургуулийн Эм зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Шинэ Анагаах ухааны их сургуулийн захирал С.Амбагатай нэгдмэл сонирхолтой этгээд болох нь тогтоогдсон" гэлээ.

Ч.Хүрэлбаатар: “Яагаад сонсголд дуудагдсан юм бол“ гээд гайхаж байсан
Ч.Хүрэлбаатар: “Яагаад сонсголд дуудагдсан юм бол“ гээд гайхаж байсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.