Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ПАРИС-2024” паралимпын наадамд монголын хоёр тамирчин цэц сорино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.

Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна
Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.