Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН“-д дуудлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар багагүй ярьсан байдаг.

ЭКС Ерөнхийлөгч тухайн яриануудад нь тайлбар өгч цахим хуудсаараа байр сууриа илэрхийлэв. Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН"-д дуудаж буйгаа зарлалаа. Тодруулбал,

"Чи үнэхээр үнэнийг ярих гэж байгаа бол хоёулаа олны өмнө ил ярилцъя. Монголоор ч, Англиар ч, Оросоор ч би бэлэн байна. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав багатай ч чамтай суухад би цаг гаргана. Технологи ч бэлэн. Газрын хол ойрд ч ялгаа байхгүй. "Space-X", "Clubhouse" гээд боломж бий. "ZOOM"-ээр дамжуулаад чиний дуртай телевизээр халз ярилцсан ч болно. Би чамайг дуудна. Чи ч бас урилгаа хэлээрэй. Ташрамд, чамайг юу хийж, ямар үр дагавар гай дагуулж буйг олон улсад хэлэлцэж, уриалга гаргасаар байх болно" гэлээ.

Улаанбаатар хотод нийт 23 байршилд үерийн далан босгоно
Улаанбаатар хотод нийт 23 байршилд үерийн далан босгоно
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.