Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, түүний оронд хурандаа Б.Нандинболорыг томилжээ.
Эргэн сануулахад, 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилж байв. Харин Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан юм.
ШШГЕГ-ын дарга хурандаа Б.Нандинболорын албан тушаал, ажлын туршлага:
- Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа,
- Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч,
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч,
- Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга,
- Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч ,
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.