Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Мягмар гэж хэн бэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хуульч Н.Мягмарыг томилсон. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн юм. Түүний товч намтраас танилцуулбал,

-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,

-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,

-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,

-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,

-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,

-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,

-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,

-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,

-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна.

ЗӨВЛӨМЖ: Шар усны үертэй холбоотойгоор халдварт өвчин тарахаас сэргийлж, нүхэн жорлонгоо ариутгаарай
ЗӨВЛӨМЖ: Шар усны үертэй холбоотойгоор халдварт өвчин тарахаас сэргийлж, нүхэн жорлонгоо ариутгаарай
 
Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо
Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.